"CHIG" гутлын үйлдвэр "AGP" загварын товчоо

        AGP загварын товчоо нь сүүлийн үеийн загварын чиг хандлагыг судалсны үндсэн дээр зөвхөн залуучуудад зориулсан өнгө материалын өвөрмөц шийдэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлдгээрээ онцлог юм.Тус товчоонд УЭДС-ийн гутал арьсан эдлэлийн дизайнер, зохион бүтээлтийн ангийг төгссөн мэргэжлийн өндөр ур чадвартай дизайнерууд ажиллаж байна.

          -Дизайнер- загвар зохион бүтээгч Золзаяа нь залуу дизайнер зохион бүтээгчдийг шалгаруулдаг “Хаврын гоёл-2006” наадамд “Туйлсын алхаа” үндэсний стилийн гутал цүнхний коллекцоор, “Хаврын гоёл-2007”-д өдөр тутмын гутлын  коллекцоор оролцож “Гутал, арьсан эдлэлийн шилдэг дизайнер”  өргөмжлөлөөр шалгарч, “Хаврын гоёл-2008”-д “Орших чанар” авангард стилийн ансамбль коллекцоор амжилттай оролцсон юм. AGP загварын товчоо нь УЭДС-тай хамтран UBFW-2008-д өнгө материалын өвөрмөц шийдэл, содон хуваалт бүхий гутал, цүнхний бүрэн хэмжээний коллекцоо танилцуулсан. 1990-ээд он. . .  Дотоодын гэхээсээ гадны орны барааг илүүд үздэг байсан үе. Яагаад Mонгол хүн эх орондоо тэр сайн бараа бүтээгдэхүүнийг хийж болохгүй гэж. Энэ л үед /1993 он/ бид үйлдвэрлэлийнхээ анхны гарааг эхэлж, монгол хүний хөлний онцлогийг судалсаар өнөөдөр захиалагчдынхаа хөлд тохирсон зохион бүтээлтийг хийж, дээд зэргийн боловсруулагдсан арьс ширэн материалаар хамгийн чанартай хөлд эвтэйхэн, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд зохицсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.  Энэ хугацаанд “Монголд үйлдвэрлэв” анхны үзэсгэлэн худалдаа болон жил бүрийн хавар, намар МХАҮТанхимаас зохион байгуулдаг үзэсгэлэнгүүд МХЭАХНийгэмлэгээс ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт зохиогдсон “Улаанбаатар-Шилийн гол түншлэл-2007”, МАШБҮХ-Намар-2007, 2008 гэх мэт бусад үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож байснаар үйчлүүлэгч хэрэглэгчдийн хүрээ өргөжин тэлсээр байна.

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго бол үйлчлүүлэгчдийнхээ таашаалд бүхий л талаар нийцсэн, тэдний байнгын хэрэгцээ болсон Монголдоо танигдсан үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах явдал юм.

 
Free Web Hosting